top of page
266916778_10159415463883145_4320955298895520758_n.jpg

Switchgrass / Panicum virgatum-ийн тухай

Манай байгууллага Монгол орны хэмжээнд switchgrass өвсийг ургуулах, хадах, боловсруулах бүхий л талын оюуны өмчийг хууль ёсны дагуу баталгаажуулан үйл ажиллагаа явуулж байна.

RC-Big-Rock-Switchgrass (1)_edited.jpg
Abstract Linear Background

Свитчграсс нь газрын хөрснөөс дээш 1.8-2м хүртэл өндөр ургаж, үндэс нь 3м хүртэл гүн ургадаг. Хөрсний доор үндэсний торон сүлжээ үүсгэн, борооны усыг хүчирхэг саглагар 3м урт үндсээрээ дамжуулан газрын гүний усыг нөхөн сэргээдэг. Нэг удаа тарьсаны дараа үндэснээсээ 20 хүртэл жил ургадаг олон наст ургамал. CO2-ыг хувиргаж хүчилтөрөгч болгодог, хөрсний PН болон бусад чухал үзүүлэлтүүдийг нэмэгдүүлж, хөрсний чанарыг сайжруулдаг. Монгол орны эрс тэс уур амьсгалд сайн зохицсон, цөлжилтийг бууруулах зорилгоор цөлжсөн газар тариалахад нэн тохиромжтой ургамал юм

Abstract Linear Background

Үндэсний торон сүлжээ нь хөрсөнд ялзмаг үүсгэж, бусад ургамал, мод, үр тариа, будаа, эрдэнэ шиш тарих суурь хөрсийг бэлтгэдэг. Олон улсын практикт хөрсний гулгалт, эвдрэл гэмтэл, уул уурхайн нөхөн сэргээлт, үржил шимгүй газар тариалангийн газрыг нөхөн сэргээхэд өргөн хэрэглэгддэг. Биомасс, этанол, малын тэжээл, цаасны түүхий эд гарган авдаг.

switchgrass-square-bales-stack.jpg
Switchgrass-2-scaled.jpg

Цөлжилтийг бууруулах, цөлжсөн газрыг эргэн хэвийн байдалд оруулж Монгол орны цөлжсөн газар нутгуудаар тарьж ургуулахад хамгийн тохиромжтой ургамал юм.

Switchgrass-Harvest1-scaled.jpg

1 га талбайгаас 20 тн ургац хурааж, малын тэжээл, биомасс буюу 8 тн биоэтанол нэрж гаргаж авах бөгөөд 20 тн малын тэжээл эсвэл цаасны түүхий эд бэлтгэх боломжтой.

bottom of page